Дархан-Улаанбаатарын чиглэлийн хөдөлгөөнийг 2-р сарын 1-нийг хүртэл хязгаарлалаа

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал үүсээд байгаа нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар АОК-ын гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа. Үүнд: Дархан-Уул аймгийн Онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 18-наас эхлэн Улаанбаатар хотод ирээд хөл хорионд орсон иргэдээ татан авах ажлыг эхлүүлсэн. Дархан руу явах 1100 гаруй иргэн АОК-т бүртгүүлснээс 1-р сарын 27-ны байдлаар аймгийн харьяат болон түр оршин суугч 900 орчим иргэнийг татан авчээ. Үүнд, оюутнууд, эрүүл мэндийн шалтгаантай иргэд, хувийн шалтгаанаар яваад ирсэн иргэд байна. Иргэдийн 24 цагийн хугацаатай PCR шинжилгээг нэг бүрчлэн шалгаж аймаг руу нэвтрүүлсэн. Мөн иргэдийн 20 орчим хувь түргэвчилсэн тандалтын шинжилгээ авсан. Хотоос ирсэн иргэд 14 … Continue reading Дархан-Улаанбаатарын чиглэлийн хөдөлгөөнийг 2-р сарын 1-нийг хүртэл хязгаарлалаа